ЦЕГ: Кёкүшюзан Д.Батбаяр хутга барьж танхайрсан гэх гомдол мэдээллийг шалгаж байна
Энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр ХУД-19, Грийнхаус хотхоны СӨХ-ийн дарга С.М нь Грийнхаус хотхоны хажууд баригдаж байгаа барилгыг эсэргүүцсэн самбар байршуулсныг “кюкүшюзан” Батбаяр хутгааар хуулж зүсэн танхайрсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Тодруулбал, “Кюкүшюзан Батбаяр, Т.Баясгалан нар албан ёсны зөвшөөрөлгүй барилга барьж байна гэж үзэж хотхоны орчим барилга бариулахыг эсэргүүцэж 2х6 метрийн хэмжээтэй “кюкүшюзан Батбаяр, Т.Баясгалан нар Грийн хаус хотхоны байранд нийтийн орон сууцны орчины булан тохой бүрт, Токио тауэр, спорт заал, таун хаус, 14 айлын орон сууц, кюкшюзан сан, гэх таван барилга бариад бүгдийг нь зарж дуусгасан. Одоо грийн хаус хотхоны урдах спорт заал, орон сууцыг нурааж 14 давхар оффисын барилга барих гэнэ. Энэ бага зай талбайд өндөр барилга бариад…. хотхоны 300 гаруй оршин суугчдын эрх ашиг зөрчихдөх болно.
Энэ гэр бүлийн хоёр хүн орчны бүх газрыг ховх сорж, мөлжиж дуусгасан ч ханаж цадсангүй, бидний амьдралыг бусниулж, орон гэрээсээ дайжих нөхцөл рүү тулгахыг зөвшөөрөхгүй бид хотхоноосоо хаашаа ч явахгүй. Бидний амьдралд саад болохгүй савраа татаарай, барилга барихыг эсэргүүцэж байна. Барилга барихыг зогсоох хүртэл бид тэмцэх болно” гэсэн бичигтэй хулдаасан хэвлэлийг иргэн Д.Батбаяр ирж хутгаар хуулж зүсэж авч явж танхайрсан гэж өргөдөл гаргасныг ХУДЦГ-ын нэгдүгээр хэлтсээс шалгаж байгаа аж.