Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга хахууль авч байх үйлдэл дээрээ баригджээ

0

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Одончимэгийг хахууль авч байх үйлдэл дээр нь хууль сахиулах байгууллагынхан саатуулж шалгаж эхэллээ. Түүнийг шүүх, прокурорын зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүйгээр саатуулаад буй бөгөөд үргэлжлүүлэн хорьж шалгах санал гаргахаар төлөвлөж буй бололтой.

Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр эмнэлгийн барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцогч нэгэн аж ахуйн нэгжийн удирдлагаас 55 сая төгрөгийн хахууль авч байсан гэнэ. АТГ-ынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд гэр, ажлынх нь байранд нэгжлэг хийхэд бэлнээр 200-гаад сая төгрөг, алтан болон үнэт эдлэл их хэмжээгээр гарсныг битүүмжилсэн гэх мэдээлэл байна.

Н.Одончимэгийн хувьд хээл хахууль авсан нь ганц энэ удаагийнх биш бололтой. 2013 оноос Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд мэргэжилтэн, 2017 оноос даргаар нь ажиллах болсон нэгэн бөгөөд 2019 онд тус албанаас зарласан 1.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тендерийн гүйцэтгэгчээс албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж хахууль авсан байж болзошгүй гэх мэдээлэл хуулийн байгууллагынханд очсон гэнэ.

Зургийн тайлбар: Үг хэлж буй нь Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Одончимэг

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *