Архидан согтуурсан үедээ нэгнийхээ хэвлийн тус газарт буудаж гэмтээжээ
Булган аймгийн нутаг дэвсгэрт буудуулсан хүн байна гэх дуудлага энэ сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад 34 настай эрэгтэй Э нь 50 настай эрэгтэй Э-гийн хамт архидан согтуурсан үедээ маргалдаж, галт зэвсгээр 1 удаа хэвлийн тус газарт буудаж, гэмтээсэн хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна.
Иймд иргэн та ганцхан хором тэвчиж, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалахыг анхааруулж байна.
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв