Б.Баярдаваа: Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах замаар инфляцийг бууруулах боломж бий
УИХ-ын чуулган үргэлжилж байна. Өнөөдөр 2025 онд
Мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн
чиглэлийг хэлэлцэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Б. Найдалаа “Төсөв тэлж байгаа
нөхцөлд Мөнгөний бодлого явуулах орон зай байгаа
юу. Бодитой хариулт өгөөч” гэж асуув.
Ажлын хэсэг түүний асуултад “Төсөв тэлж байгаатай
холбоотойгоор мөнгөний бодлого явуулах боломж бага
гэдгийг Монголбанк хэлсээр байгаа. Гэхдээ орон зай
бий.
Инфляцийг тодорхойлдог бараа бүтээгдэхүүний
сагсанд 417 бараа, бүтээгдэхүүн байдаг. Энэ 417
бүтээгдэхүүний 20 нь инфляцийн 50-60 хувийг
тайлбарлаж байгаа. Ихэнх нь хүнсний бүтээгдэхүүн байдаг. Тэгэхээр, энэ бараа, бүтээгдэхүүний үнэ дээр
зохицуулалт хийх юм бол инфляцийг бууруулах
боломж бий” гэж хариуллаа.