О. Саранчулуун: Үгийн алдаа гаргаж, хөдөө орон нутгийн оюутнуудыг гадуурхсанд уучлаарай

0

Өчигдөр УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Хөдөөний
оюутнууд ариун цэврийн өрөөнд орж чаддаггүй,
бохир заваан хэрэглэдэг” хэмээсэн. Бид энэ
асуудлаар түүнээс тодрууллаа.
О. Саранчулуун: “Өчигдөр хүүхдийн сурч боловсрох
эрүүл аюулгүй орчны асуудлыг хөндөх гээд хурал
дээр үг хэлсэн. Орон даяар ариун цэврийн өрөөг
сайжруулж байгаа. Нэгэнт 00 сайжруулж байгаа бол
саван, 00-н цаасыг нь, эрүүл аюулгүй орчныг нь нэг
мөсөн хангах талаар гүйцэт ажлаа хийе гэдэг
саналыг хэлэх гэж байсан.
Гэхдээ би үгийн алдаа гаргаж, хөдөө орон нутгийн
оюутнуудыг 00 орж чаддаггүй гэж ялгаварлан
гадуурхсан мэдрэмж өгсөнд уучлаарай. Хөдөөнийхөн
гэж ялгасандаа үнэхээр уучлалт гуйж байна гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *