Авилга авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Н.Одончимэгийг өнөөдөр үргэлжлүүлэн 1 сар цагдан хорихыг шийднэ

0

СБД-ийн ЗДТГ-ын дарга Н.Одончимэг өнөөдөр Нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын тендертэй холбоотой 55 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан. Тэгвэл прокуророос Н.Одончимэгийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналаа өчигдөр /2024.10.17/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. 

Харин шүүхээс тухайн прокурорын саналыг өнөөдөр хэлэлцэж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шийдэх аж.

Тэрбээр 2013-2017 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албанд мэргэжилтэн, 2017-2024 оны 07 сар хүртэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны дарга, 2024 оны 07 дугаар сарын 24-нөөс Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа юм. 4 жилийн өмнө буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны дарга байхдаа мөн 16 тэрбум төгрөгийн 5 хувийг авсан гэх хэрэгт холбогдож байсан гэдэг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *