ПРОКУРОР ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХОЛД УЧИРСАН 5.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЖЭЭ

0

Прокурорын байгууллага 2024 оны III улирлын байдлаар төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд 982 иргэний хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллалаа.

Үүний үр дүнд 5.7 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн байна. Тухайлбал,

– Засгийн газрын тусгай сангуудаас олгосон 1.8 тэрбум төгрөг,

– Гэмт хэрэг, зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 1.6 тэрбум төгрөг,

– Төрийн албан хаагчийг хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсны улмаас төрд учруулсан 910 сая төгрөг,

– Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 310.3 сая төгрөг,

Татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй холбоотой 300 сая төгрөгийн хохирол, төлбөрийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *