Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр Асылбекийн Аманкелдийг томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн орон тооны бус зөвлөхөөр Асылбекийн Аманкелдийг томилжээ.
А.Аманкелди нь 1987 онд Баян-Өлгий аймагт төрсөн.
2005 онд “Бастама” ерөнхий боловсролын сургууль, 2011 онд ОХУ-ын Үндэсний Технологийн Их Сургуулийн Москвагийн Ган ба Хайлшийн сургууль /НИТУ МИСИС/-ийг Өнгөт металл боловсруулах технологийн инженер мэргэжлээр төгсөж, 2011-2013 онд тус сургуулийг Өнгөт металл боловсруулах үйлдвэрийн технологийн менежмент чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2019 онд Удирдлагын Академийг Төрийн захиргааны удирдлага мэргэжлээр төгссөн. Орос, англи хэлтэй.
• 2011-2013 онд “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрт дадлагажигч, магистрын судалгааны ажилтан
• 2013-2014 онд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын “Дулаан хар” ховор металлын уулын баяжуулах үйлдвэрт инженер
• 2015-2016 онд барилга угсралтын “Нур-Едил” ХХК-д менежер
• 2016-2022 онд Монгол Улсын Шадар сайдын харьяа “Цагааннуур чөлөөт бүс”-ийн захирагч
• 2022 оны 10 сараас “Анд пирамид проект” ХХК-ны захирлаар
тус тус ажиллаж байсан.