2024 ОНЫ III УЛИРАЛ – ПРОКУРОР ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЯВЦАД 199 ХҮНИЙ ЗӨРЧИГДСӨН ЭРХИЙГ СЭРГЭЭЖЭЭ

0

Прокурорын байгууллагаас 2024 оны III улирлын байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хорих анги, цагдан хорих байр, баривчлах байр, мөн хорихоос өөр төрлийн ял, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьж, 199 хүний зөрчигдсөн эрхийг сэргээжээ.

Прокурор хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, тэнсэх албадлагын арга хэмжээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэх, баривчлах, цагдан хорих ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл, журамд нийцэж буй эсэхтэй 5036 удаа танилцаж, 737 шалгалт, судалгаа хийлээ.

Шалгах, танилцах ажиллагаагаар холбогдох хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 1800 орчим зөрчил илрүүлсэн байна. Тиймээс илэрсэн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 145 прокурорын шаардлага хүргүүлж, биелэлтийг тооцож ажиллалаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *