“Ногоон автобус”-ны гэх тодотголтой А.Ганхуяг, Ж.Сүхбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх сарын 6-ныг хүртэл хойшлууллаа
“Ногоон автобус”-ны гэх тодотголтой А.Ганхуяг, Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнгөрсөн наймдугаар сарын 12-ны өдөр /2024.08.12/ болохоор товлогдсон ч шүүх хурлыг өнөөдрийг хүртэл буюу аравдугаар сарын 21-ний өдөр хүртэл хойшлуулсан байдаг.
Тэгвэл тус хэргийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болсон. Улмаар шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас “Шүүх хурлыг хойшлуулж өгөх” хүсэлт гаргасан юм. Тодруулбал, шүүгдэгчийн өмгөөлөгч “БНХАУ-д энэ сарын 23-ны өдөр хагалгаанд орж байгаа тул шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлт” гаргасан байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар “Шүүх хурал давхцсан” гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт” гаргажээ. Иймд өмгөөлөгч нарын хүсэлтээр арваннэгдүгээр сарын 6-ныг хүртэл шүүх хурлыг хойшлууллаа.