О.Амгаланбаатар: Лу.Гантөмөр дарга ажлаа өгөх ёстой. Ард түмэн биднийг сөрөг хүчний ажлаа хий гэж 42 суудал өгсөн болохоор айлын хатавчинд очоод хэвтчих гээгүй

0

УИХ-д 42 суудалтай болж, эрх баригч МАН-тай хамтарсан ЗГ байгуулж хариуцлагын гэрээ үзэглэсэн Ардчилсан нам орон нутгийн ээлжит сонгуулийн дараагаас удирдлагын шинэчлэл хийх асуудлыг дотооддоо шуурхай хэлэлцэх болсон билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн, АН-ын гишүүн О.Амгаланбаатар “УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар амжилт үзүүлээгүй намын дарга нар дүрмийн дагуу ажлаа өгөх ёстой. Үнэнийг хэлэхэд манай АН-ын дарга Лу.Гантөмөр нэн яаралтай ажлаа өгөх нь зүйтэй гэж миний хувьд үзэж байна. Ард түмэн Ардчилсан намыг сөрөг хүчний ажлаа хий гэж 42 суудал өгсөн. Гэтэл айлын хатавчинд очоод хэвтчихдэг байж болохгүй. Угтаа сөрөг хүчнээ хийгээд, олонх босон эрх баригчдад шаардлагаа тавьж алдааг нь засаж, бурууг нь зөв болгохын төлөө хамтарч ажиллах ёстой. Миний хувьд ийм байр сууринаасаа буцахгүй шаардсаар байх болно” гэж бхйр сууриа илэрхийлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *