Д.Монголхүүг хорихоор болжээ
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өнөөдөр /2023.04.03/ иргэн Д.Монголхүүг хорих талаар шүүх хурал болжээ.
Тодруулбал “2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Жанжин Сүхбаатарын нэрэмжит талбайд цуглаан зохион байгуулах үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан хаагчдыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоон шийдвэрлэсэн байсан юм. Харин үлдсэн хугацаанд хоирх шийдвэр гаргасан бөгөөд өмгөөлөгч нь давж заалдахаар болжээ.