“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нээлттэй сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Шинэ сэргэлтийн хурдасгуур” төрийн өмчит байгууллага, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, их дээд сургуулиудын багш нар, хуульчид, иргэний нийгмийн байгууллага болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулж байгаа болно.
Уг үйл ажиллагаанд хөндлөнгийн шинжээчээр ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг, Хүний нөөц, менежментийн чиглэлийн Төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн баг хяналт тавин ажиллаж байна.
Шалгаруулалтын эхний үе шатны “сорил-тест”-ийн шалгалтыг Төрийн албан зөвлөлөөр ахлуулсан ажлын хэсэг 2023 оны 1 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Хоёр дахь шатны шалгаруулалт болох эхний шатанд тэнцсэн оролцогчидтой хийх ярилцлагыг 2023 оны 1 дүгээр сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулна. Уг ярилцлагыг мэргэжлийн бөгөөд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг хийх ба Төрийн албаны зөвлөлийн жишиг тест болон олон улсын стандартад нийцсэн аргачлалаар шалгаруулах юм.
Сонгон шалгаруулалтын төгсгөлд хоёр шатны шалгалтын нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчдийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх удирдлага сонгогдсон албан тушаалд томилох болно.
Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “эцсийн сонгон шалгаруулалтыг гүйцэтгэх удирдлага шийднэ” гэсэн ташаа мэдээлэл цацагдсан байна.
Иймд сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн иргэд худал ташаа мэдээлэлд авталгүй шалгалтандаа идэвхитэй оролцохыг уриалж амжилт хүсье.
“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК
http://www.erdenesmongol.mn/index.php?view=article…

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *