Гадаад харилцааны яам Шангрила зочид буудлаас 1 тэрбум 459 сая төгрөгийн үйлчилгээ авчээ
/2024.10.22/ олон нийтийн сүлжээгээр 3.1
тэрбум төгрөгийг төрийн сангаас Шангрила
Улаанбаатар компанируу шилжүүлсэн байна гэх
мэдээлэл цацагдсан юм. Тэгвэл нээлттэй
мэдээллийн сангаас шүүгээд үзвэл энэ оны 10-р
сарын байдлаар Гадаад харилцааны яам Шангрила
зочид буудлаас нийт 18 гүйлгээгээр 1 тэрбум, 459 сая
төгрөгийн үйлчилгээ авчээ.
Дээрх 18 гүйлгээг гадаадын зочид төлөөлөгчдийн
зочид буудлын төлбөр, айчлалын төрийн зоог болон
хүлээн авалтын зардалд зориулан Шангрила-
Улаанбаатар ХХК-д шилжүүлсэн байна.
Тухайлбал:
- Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын
Ерөнхийлөгчийн хүлээн авалтад 97,020,000.00 - ХБНГУ-ын ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр гэргийн айчлалын хүндэтгэлийн зоог 87,550,025.00
- НЇБ-ын ХХААБ-ын захирал Чу Донгиугийн
айлчлалын зочид буудлын төлбөрт 6,918,644.38 - Лаосын Ерөнхийлөгчийн айлчлал хийх зардал
68,220,000.00 - БН Беларусь Улсын Ерөнхийлөгч Лукашенкогийн
айлчлалын төрийн зоог 67,991,992.00 - БН Словени улсын ерөнхийлөгч Наташа Пирц
Мусарын хүндэтгэлийн зоогт 66,583,600.00 - БНАЛА Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн
айлчлал хийх зардал 54,497,004.95 - Оманы Султант Улсын ГХС-ын айлчлалын зочид
буудлын төлбөрт 5,107,720.80 - ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины МУ-д хийх
айлчлалын зочид буудлын төлбөр 45,527,053.07
- ХБНГУ-ын ерөнхийлөгч Ф.В. Штайнмайэр гэргийн
айлчлалын зочид буудал 24,788,767.58 - Бутаны Хаант Улсын Хаан Намжил Ванчук
гэргийн айлчлалын зочид буудал 237,402,823.49 - БН Словени улсын ерөнхийлөгч Наташа Пирц
Мусарын зочид буудлын төлбөрт 160,876,721.26 - БНФУ-ын ГХС Энрике А.Маналогийн айлчлалын
зочид буудлын зардалд 14,551,596.21 - Дэлхийн эмэгтэйчүүдиин чуулга уулзалтын
зочид буудлын төлбөрт 136,125,762.52 - БН Беларусь Улсын Ерөнхийлөгч Лукашенкогийн
айлчлалын зочид буудал 135,421,808.02 - Дэлхийн эмэгтэйчуудийн чуулга уулзалтын
зочид буудлын үлдэгдэл төлбөрт 13,231,000.00 - Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Киргизийн төлөөлөгчид буудал 128,208,346.18
- Швейцарийн Холбооны ерөнхийлөгч Виола
Амхердын айлчлалын зочид буудал 109,435,870.24
гээд нийт 1,459,458,735.70 төгрөгийн үйлчилгээг энэ
онд авсан байна