П.Эрхэмбулган: Томуугийн А болон В хүрээний вирус амьсгалын замын өвчнөөр өвдсөн иргэдээс илрээгүй

0

Улаанбаатар хотод томуу, томуу төст өвчний дэгдэлт ямар хэмжээнд байгааг мэдээллээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн Газрын дарга П.Эрхэмбулган “Улаанбаатар хотод сүүлийн долоо хоногийн мэдээгээр амбулаторийн үзлэгийн тоо нэмэгдэж байна.
Өнгөрсөн долоо хоногт амбулаториор 93,000 иргэн үйлчлүүлсний 4.6% нь томуу, томуу төст
өвчний шалтгаанаар ханджээ. Амьсгалын замын өвчлөлийн шалтгаанаар эмнэлэгт хандсан
иргэний тоо нэмэгдэх хандлагатай байна.
Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвөөс мэдээлснээр томуугийн өвчлөл улирал хоорондын үе шатаас идэвхжлийн үе шатад шилжээд 14 хоног болж байна. Томуугийн дэгдэлт эхлээгүй.
Судалгаагаар томуугийн А болон В хүрээний вирус өвдсөн иргэдээс илрээгүй. Гэхдээ хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.
Томуугийн эсрэг дархлаажуулалт энэ жил эрт буюу наймдугаар сарын 30-наас эхэлсэн тул
эмнэлэгт хэвтэж, эмчлүүлах иргэдийн тоо буурах хүлээлттэй байгаа. Зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулах ажил 80 гаруй хувьтай, ирэх долоо хоногт дуусгана.
Нийслэлийн эмнэлгүүд 800 гаруй хүүхдийг хүлээж авах ортой, үүнийг хоёр дахин нэмэгдүүлж
2,000 гаруй ор дэлгэх бэлтгэл хангагдсан.
Сургалтын байгууллагуудад эрүүл ахуйн хяналт хийж, анги танхимын агааржуулалт, хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйг хангах зөвлөмжийг өгсөн.
Сургууль, цэцэрлэгийн багш нарт томуугаас хэрхэн урьдчилан сэргийлэх сургалтууд зохион байгуулдаг” гэж ярилаа.
Олон хүнтэй газраар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, гэрийн өрөө тасалгаанд чийгтэй цэвэрлэгээ хийх зэргээр томуугаас сэргийлэх бүрэн боломжтойг тэрбээр зөвлөв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *