Б.Мөнххишиг: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэгдээд төрд дуу хоолойгоо хүргэхээр ажиллаж байна

0

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах 90 орчим байгууллага нэгдэж, тэгш хүртээмжтэй нийгмийн оролцоог хангах зорилготой нэгдсэн чуулган зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. Энэ талаар Баянзүрх дүүргийн ИТХ-ын зорилтот бүлгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнххишиг дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр “Монгол Улсын хэмжээнд 111 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухайд Монгол Улс нэн таатай хуультай орон. Мөн энэ чиглэлээр ажилладаг 200 гаруй төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд байна. Олон хуулиуд байгаа ч хуулийн хэрэгжилтэд дуу хоолойгоо хүргэж чаддаггүй учир хууль тогтоомжын хэрэгжилт дутмаг байна.

Хөдөө орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон бий. Мөн Баянзүрх дүүрэг бусад дүүргийг бодвол олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй онцлог дүүрэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөөх зүйлс орхигдож байгаа. Тиймээс энэ тал дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэгдэе хэмээн уриалж байна. Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болно. Энэ өдөр үндэсний хуралдаан зохион байгуулах гэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэгдээд төрд дуу хоолойгоо хүргэхээр ажиллаж байна” гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *