Я.Содбаатарыг Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр улираан томиллоо

0

Өнгөрсөн бямба гарагт Монголын Чөлөөт бөхийн холбоо хуралджээ. Хуралд 21 аймаг, 9 дүүрэг, 6 спорт хороо, бөхийн клубүүд, шүүгч, дасгалжуулагч зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцжээ.

Ээлжит их хурлаар МЧБХ-ны дүрмийн шинэчлэл, удирдах зөвлөл болон бусад зөвлөлүүд, хяналтын хороог шинээр байгуулж цаашдын үйл ажиллагаа ирээдүйн зорилгоо тодорхойлж мөн өнгөрсөн алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж ярилцсан байна. Мөн хурлын үеэр МЧБХ-ны Ерөнхийлөгч Я.Содбаатар өнгөрсөн жилүүдийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг нийт ирсэн төлөөлөгч нарт тайлагнаж, төлөөлөгчдийн санал хүсэлтийг нээлттэй сонслоо.

Улмаар холбооны Ерөнхийлөгчөөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг улираан сонгосон байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *