Б.Пүрэвдорж: Хурал, семинар зохион байгуулах зардал багасах нь бүү хэл нэмэгдээд орж ирсэн байна
Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар ирэх оны төсвийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж төсвийн зардлын талаар шүүмжиллээ.
Тэрбээр “Ирэх оны төсөв зардлаа багасгаагүй байна. Төрийн ордны Их танхимд болсон хурал,
семинарыг би оны эхнээс тоолоод тавдугаар сарын үед 128 болгоод алдсан. Жишээ нь, UG arena-д малчдын, багш нарын гэхчлэн гуравхан арга хэмжээ зохион байгуулахад тэрбум төгрөг шилжүүлж байсан.
Ховд аймгаас нэг мэргэжилтэн хотод дөрөв дэх удаагаа ирлээ гэж байсан. Орон нутгаас зардлаа даалгаж ирээд, үнэтэй буудалд буугаад баахан тортой юм аваад буцдаг. Энэ жилжин ийм арга хэмжээнүүд болж, хэдэн тэрбум, их наядаар нь зарцуулсан. Ийм хурал, семинар
төрийн албан хаагчдыг МАН-д санал өгүүлэх зорилготой л байсан. Энэ зардал нь ирэх оны төсвөөс бууж орж ирээгүй. Харин өмнөх жилийнхээс өсөж орж ирсэн байна. Тэгэхээр улам их семинар хийнэ гэсэн үг үү. Семинар хийгээд хөгжсөн нь хаана байна.
Ийм замбараагүй зардлаа багасгаагүй байна” гэв.