Ази тивийн хошой аварга Б.Отгонтуяа дагах барилдаан хийнэ

0

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албани улсын Тарин хотноо зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 660 гаруй бөх чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй болон сонгомол бөхийн төрөлд хүч үзэж буй.

Өчигдөр буюу аравдугаар сарын 23-ны өдөр эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөлд -50, -55, -59, -68, -76кг жингийн барилдаанаар эхэлсэн. Уг төрөлд манай улсаас дөрвөн бөх хүч үзсэнээс -55кг жинд U23 насны Ази тивийн хошой аварга Б.Отгонтуяа дагах барилдаан хийхээр боллоо. Тэрээр эхний тойрогт Казахстаны А.Ашимоваг 8.2 харьцаагаар ялсан ч шөвгийн 8-д U23, Залуучуудын олимп, залуучуудын дэлхийн аварга, Европ тивийн аварга Шведийн Эмма Жонна Денист 12:5 харьцаагаар ялагдсан юм. Шведийн бөх цааш ялсаар шигшээд шалгарсан тул манай бөх дагах барилдаан хийх эрхтэй болов. Ийнхүү өнөөдөр Б.Отгонтуяа 16:30 цагт насанд хүрэгчдийн дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Украины Х.Олександратай барилдана. Мөн түүнчлэн өнөөдөр эмэгтэйчүүдийн -53, -57, -62, -65, -72кг жингүүдийн хэсгийн барилдаан явагдах бөгөөд манай улсаас дөрвөн бөх хүч үзэх хуваарьтай байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *