Үл хөдлөх хөрөнгө болон газрын албадан дуудлага худалдаа Баасан гарагт болно

0

Хөгжлийн банкны зээлийн өр төлбөр барагдуулах ажлын хүрээнд 2024 оны аравдугаар сарын 25-ны 10:00 цагт Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 200 тоот өрөөнд албадан дуудлага худалдаа болно.

Зарим үл хөдлөх хөрөнгө, газар зэргийг борлуулах зорилготой тус албадан дуудлага худалдааг нээлттэй хэлбэрээр, үнэ хаяцуулан зохион байгуулах бөгөөд холбогдох хууль, журмын дагуу зах зээлийн үнээс 70 хувь хямдруулсан үнийн дүнгээс эхлүүлнэ.

Энэ удаагийн албадан дуудлага худалдаанд Налайх дүүргийн Шаварт гэх газарт байрлах, 25.94 гектар талбай бүхий ашигт малтмалын орд, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах 3,780 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 4,380 м.кв талбайтай эзэмших эрхийн газрын хамт, Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багт байрлах 50,000 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах 29,976 м.кв талбайтай газар, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт байрлах 3,963 м.кв талбай бүхий худалдааны задгай талбайн зориулалттай газрыг 324 м.кв талбайтай авто гараашийн зориулалттай барилга, 1,980 м.кв талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамт багтсан байна. Эдгээр хөрөнгийг сонирхсон иргэд, аж ахуй нэгж та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Албадан дуудлага худалдаатай холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг https://niislel.cd.gov.mn/?p=714 , www.facebook.com/niislel.cd.gov.mn цахим хаягуудаас авна уу.

Хариуцсан шийдвэр гүйцэтгэгчийн холбогдох дугаар: 89070239

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *