“Эрдэнэс Монгол”-ын захиралд горилогсод

0

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг өөр ажилд томилох сураг өнгөрсөн сонгуулиас хойш Засгийн газрын түвшинд яригдах болсон. Ингэхдээ түүнийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар томилох уу эсвэл өөр албан тушаал санал болгох уу гэж эрх баригч нам  хараахан тохироогүй байгаа аж.  Хэрэв С.Наранцогтыг соливол түүний оронд  “Эрдэнэс Монгол” нэгдлийг хэн удирдах вэ гэх марафон МАН дотор өрнөж буй тухай цагаан байрнаас жиргэж эхэлжээ.

Төрийн өмчит уул уурхайн компаниудыг нэгтгэсэн “Эрдэнэс Монгол” компанийг ирэх жилүүдэд хэн удирдаж, Баялгийн сан болон бусад хуулиудыг хэрэгжүүлэх, туршлагатай хүн томилогдох нь чухал. Тэгвэл энэхүү албан тушаалд Хотын дарга асан Д.Сумъяабазар, Эрдэнэс Оюутолгойн захирал асан Н.Цэрэнбат, Боловсролын дэд сайд Г.Ганбаяр нарын нэрс яригдаж буй гэнэ. Хэдийгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал “Эрдэнэс Монгол”-ын удирдлагыг гадаадаас менежментийн баг оруулж ирнэ гэж мэдэгдэж байгаа ч гадаадын менежментийн багийн чиг үүргийн дагуу ажиллах монголын талын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, улс төр, Засгийн газартайгаа ойлголцож ажиллах гээд туршлага, мэдрэмжтэй улстөрч томилогдох ёстой гэж харсан ч байж болох юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *