ХОМ: Нийслэл, дүүргийн засаг дарга нараас Н.Мандуул хамгийн их, Х.Нямбаатар, Г.Жаргалсайхан нар хамгийн бага орлоготой

0

Нийслэлийн засаг дарга болон есөн дүүрэгт ИТХ-аар томилогдоод буй Засаг дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.


-100 сая төгрөгийн газар эзэмшигч-

-Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар-

Өөрийн орлого: 26 сая 526 мянган төгрөг

Гэр бүлийн орлого: 50 сая төгрөг

Орон сууц: нийт 650 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцтай

Тээврийн хэрэгсэл: 182 сая төгрөгийн үнэ бүхий жийп болон туулах чадвар өндөр “Toyota”, “Land Cruiser 200” загварын тээврийн хэрэгсэлтэй

Мал: 189 саяар үнэлэгдэх хурдан удмын 36 адуу, 13 үхэр, 113 ямаа, 625 хонь, 20 адуутай

Хадгаламж, үнэт эдлэл: 25 сая төгрөгийн үнэт эдлэл 12 сая төгрөгийн хадгаламжтай

Газар: 100 сая төгрөгөөр үнэлэгдэх газар эзэмшдэг.

Хувьцаа: “Бестдрилинг” ХХК, “Старкатеринг” ХХК, “Хамаг Монгол групп” ХХК-д хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.


-Хамгийн бага буюу 25 сая төгрөгийн орлоготой дүүргийн засаг дарга-

-Баянзүрх дүүргийн засаг дарга Г.Жаргалсайхан-

Өөрийн орлого: 25 сая 667 мянган төгрөг

Орон сууц: нийт 160 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, авто зогсоолтой.

Тээврийн хэрэгсэл: нийт 17 сая төгрөгийн үнэ бүхий суудлын жижиг “Hyundai, Sonata 7” маркийн автомашинтай.

Мал: 143 саяар үнэлэгдэх 26 адуу, 41 үхэртэй.

Хадгаламж, үнэт эдлэл: 33 саяын үнэт эдлэл, 3.5 саяын дотоодын хадгаламжтай.

Зээл, авлага: 350 саяын авлага, 98 сая төгрөгийн зээлтэй.


-300 сая төгрөгийн газар эзэмшигч-

-Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатар-

Өөрийн орлого: 27 сая 735 мянган төгрөг

Гэр бүлийн орлого: 8 сая төгрөг

Орон сууц: нийт 595 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, хоёр авто зогсоолтой.

Тээврийн хэрэгсэл: 90 сая төгрөгийн суудлын жижиг машин, “Lexus”, “RX 400” маркийн автомашинтай.

Газар: 300 сая төгрөгийн газар

Хадгаламж, үнэт эдлэл: 84 сая төгрөгийн үнэт эдлэл, 41 сая төгрөгийн дотоод хадгаламжтай.

Зээл, авлага: 30 сая төгрөгийн авлага, 78 сая төгрөгийн зээлтэй.

Хувьцаа: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 3228 ширхэг хувьцаа эзэмшдэг.


-Хамгийн их орлоготой дүүргийн засаг дарга-

-Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Мандуул-

Өөрийн орлого: 217 сая төгрөг

Гэр бүлийн орлого: 1.2 сая төгрөг

Орон сууц: нийт 180 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцтай.

Тээврийн хэрэгсэл: 60 сая төгрөгийн жийп болон туулах чадвар өндөр, “Jeep”, “Wrangler” маркийн автомашинтай.

69 сая төгрөгийн үнэт эдлэл, 27 сая төгрөгийн дотоодын хадгаламж, 126 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.


-15 саяын дотоодын хадгаламжтай, 27 сая төгрөгийн зээлтэй-

-Сүхбаатар дүүргийн засаг дарга М.Алтангэрэл-

Өөрийн орлого: 34 сая төгрөг

Гэр бүлийн орлого: 8.5 сая төгрөг

Орон сууц: нийт 856 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууцтай.

Тээврийн хэрэгсэл: 8.5 сая төгрөгийн үнэ бүхий суудлын жижиг “Hyundai Avante XD” маркийн авто машинтай.

Газар: 13 сая төгрөгийн газартай.

Зээл, авлага: 15 саяын дотоодын хадгаламжтай, 27 сая төгрөгийн зээлтэй.

Хувьцаа: “Эс Би Эм Мануфакторинг” ХХК, “Сентрал экспресс Си Ви ЭС” ХК-д 100 хүртэлх хувь эзэмшдэг.


-522 мянган төгрөгийн хадгаламжтай, “Эрдэнэс МГЛ” ХК-ийн хувьцаа эзэмшигч-

-Хан-Уул дүүргийн засаг дарга Б.Цэрэн-

Өөрийн орлого: 95 сая 333 мянган төгрөг

Гэр бүлийн орлого: 215 сая 969 мянган төгрөг

Орон сууц: нэг хашаа байшинтай

Тээврийн хэрэгсэл: нийт 43 сая төгрөгийн үнэ бүхий “Toyotа Camry”, суудлын жижиг машин, “Toyota, SAI” маркийн автомашинтай.

Газар: 1 саяар үнэлэгдэх газар

Зээл, авлага: 522 мянган төгрөгийн хадгаламжтай, 52 сая төгрөгийн зээлтэй.

Хувьцаа: “Эрдэнэс МГЛ” ХК, “Аньс” ХХК, “Файн Монголиа” ХХК, “МХОЦ” ХХК, “Баян хаан буюу Баянхаан тариа” ХК-д хувь эзэмшдэг.


-Тээврийн хэрэгсэлгүй дүүргийн засаг дарга- 

-Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ц.Баттөр-

Өөрийн орлого: 47 сая 327 мянган төгрөг,

Гэр бүлийн орлого: 312 сая 239 мянган төгрөг,

Орон сууц: нийт 622 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий нэг талбайтай

Тээврийн хэрэгсэл: Тээврийн хэрэгсэлгүй

Газар: 1.1 сая төгрөгийн эзэмшлийн газартай.

Зээл, авлага: 13 сая төгрөгийн дотоодын хадгаламж, 256 сая төгрөгийн зээлтэй.

Хувьцаа: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаатай.


-907 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцтай Багануур дүүргийн засаг дарга-

-Багануур дүүргийн засаг дарга С.Даваасүрэн-

Өөрийн орлого: 43 сая 271 мянган төгрөг

Гэр бүлийн орлого: 85 сая 600 мянган төгрөг

Орон сууц: нийт 907 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн орон сууцтай

Тээврийн хэрэгсэл: 15 сая төгрөгийн “Nissan Teana” маркийн суудлын жижиг авто машинтай

Газар: 17 сая төгрөгийн үнэ бүхий ашиглах газартай

Хадгаламж: 50 сая төгрөгийн үнэт эдлэл 15 сая төгрөгийн дотоодын хадгаламжтай

Зээл, авлага:  4 сая төгрөгийн авлага, 70 сая төгрөгийн зээлтэй.

Хувьцаа: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаатай.


-28 сая төгрөгийн орлогтой, 51 сая төгрөгийн зээлтэй-

-Багахангай дүүргийн засаг дарга А.Сүхболд-

Өөрийн орлого: 28 сая 349 мянган төгрөг

Гэр бүлийн орлого: 30 сая 715 мянган төгрөг

Орон сууц: нийт 170 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууцтай

Тээврийн хэрэгсэл: нийт 10 сая төгрөгийн үнэ бүхий суудлын жижиг “Nissan Muranо” маркийн автомашинтай.

Хадгаламж: 2 сая төгрөгийн газар, 2.2 сая төгрөгийн дотоодын хадгаламжтай.

Зээл, авлага: 51 сая төгрөгийн зээлтэй.

Хувьцаа:“Эрдэнэс Тавантолгой” ХК-д 1072, 2044 ширхэг хувьцаа эзмшдэг.


-Налайх дүүргийн засаг дарга Н.Мандуул-

Өөрийн орлого: 30 сая 805 мянган төгрөг

Гэр бүлийн орлого: 44 сая 720 мянган төгрөг

Орон сууц: нийт 238 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, нэг амины орон сууцтай.

Тээврийн хэрэгсэл: нийт 39 сая төгрөгийн үнэ бүхий Toyota, Harrier маркийн автомашинтай.

Хадгаламж: 6 сая төгрөгийн газар, 3 сая төгрөгийн дотоодын хадгаламжтай.

Зээл, авлага: 33 сая төгрөгийн зээлтэй.

Хувьцаа:“Эрдэнэс Тавантолгой” ХК-д 1072 ширхэг хувьцаа эзмшдэг.

Эх сурвалж: 24tsag.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *