М.Итгэл: 1-5 дугаар ангид Компьютерын ухаан гэх шинэ хичээл оруулна
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр 10-12 жилд шинэчлэгддэг.
Энэ дагуу сургалтын хөтөлбөрийн агуулга үе шаттайгаар шинэчлэхээр холбогдох албаныхан, багш, судлаач, мэргэжилтнүүд ажиллаж байна.
Тухайлбал эхний ээлжид сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг
шинэчилж боловсруулах ажил 50 хувьтай үргэлжилж байгааг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал, доктор М.Итгэл өнөөдөр танилцуулав.
Мөн тэрбээр шинэчлэгдэж буй сургалтын хөтөлбөрийн талаар “2024 онд сургуулийн өмнөх болон бага боловсролын хөтөлбөрийн шинэчлэл явагдаж буй. Хөтөлбөрөө боловсруулна гэдэг нь бух зүйлийг өөрчилнө гэсэн үг биш. Тодорхой хэмжээнд өөрчлөлт хийгээд сурах бичгээ боловсруулдаг.
Одоогоор сургалтын хөтөлбөр 50 орчим хувьтай, сурагчийн гарын авлага, дасгал ажлын дэвтэр
70 орчим хувьтай үргэлжилж байна. Арваннэгдүгээр сараас түшиц цэцэрлаг, сургуулиудад туршилт эхэлнэ.
Өмнө нь судлагдахуун буюу хичээлийн агуулгыг харж боловсруулдаг байсан бол одоо хүүхэд
ямар ур чадвартай хүн болох вэ гэдэг дур төрхийг тодорхойлсны дараа үүндээ хүрэхийн тулд
ямар хичээл агуулга үзэх вэ гэдэг дарааллаараа шинэлэг болсон.
Монгол хэлний хичээлээр авч үзвэл арга зүйн шинэчлэл нөлөө хийгдэж байгаа. Бага боловсролд хичээнгүй бичигт төвлөрдөг байсан бол одоо ойлгож уншихад түлхүү анхаарч байгаа. Унших, зөв унших, ойлгож унших гэдэгт төвлөрсөн арга зүй явагдаж байна. Ойлгож
уншихтай холбоотойгоор хоёрдугаар ангид Унших бичиг гэж шинэ номтой болж байгаа” гэсэн юм.
Түүнчлэн техник технологи хурдацтай хөгжиж буй энэ цаг үед сургуулийн өмнөх боловсролд
цахим боловсролын төсөөллийн асуудал шинээр орж байгааг доктор М.Итгэл яриандаа онцолж байв. Мөн тэрбээр “1-5 дугаар ангид Компьютерын ухаан гэдэг нэртэй цоо шинэ хичээл орохоор болсон.
Дижитал ур чадварыг ганцхан компьютерын ухаанаар шийдэхгүй. Нийтлэг агуулгын хүрээнд
сурах бичигт технологийн шийдлийг оруулж байна. Чөлөөт сонголтын хичээл дээр цахим ур чадварыг хэгжүүлэх хичээлүүдийг оруулна” гэв.