С.Амарсайхан: Энэ жил онцгой байдлын байгууллагад 57 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа

0

Шадар сайд С.Амарсайханы хариуцдаг ОБЕГ 31
тэрбум төгрөгөөр “Агаараас аврах сургалт” зохион
байгуулах уу?
С.Амарсайхан: “Онцгой байдлын ерөнхий газрын
дэргэдэх агаараас эрэн хайх аврах анги нисдэг
тэргээр эрэн хайх аврах ажиллагаа явуулж байгаа. Иргэдийг зөөвөрлөх тээвэрлэх гээд. Бид нисэх
ангитай болсон одоо гурав дахь жилдээ үйл
ажиллагаа явуулж байна.

Өнөөдрийн байдлаар 200 гаруй иргэдийн амь нас
эрүүл мэндийг авран хамгаалсан. Хөдөө орон нутагт
аваар осолд орсон иргэдийг тээвэрлэн авчирч
байгаа аврах ангийн үйл ажиллагаа Францын засгийн
газар болон Монгол улсын засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн гэрээгээр 2017 оноос хойш
хэрэгжиж байгаа төслийн үргэлжилж байгаа
санхүүжилт нь энэ 31 тэрбум төгрөг.
Энэ жил онцгой байдлын байгууллагыг бэхжүүлэх,
бааз суурийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж авто
машины хангалт нэмэгдүүлэлт, алба хаагчдын өдөр
тутмын нормын хоолны зардал 10 мянган төгрөг
байсан 15 мянган төгрөг болсон гээд нийтдээ 57
тэрбум төгрөгийн хөрөнга оруулалтыг онцгой
байдлыг салбарт хийж байгаа” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *