Л.Мөнхбаясгалан: Танах шаардлагатай төслүүд олон байна

0

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас 2025 оны
улсын төсвийн асуудлаар болон Ерөнхий сайд
Л.Оюун-Эрдэнэтэй мэтгэлцэх асуудлаар тодрууллаа.
Л.Мөнхбаясгалан: “Ерөнхий сайдтай Боомтын
сэргэлтийн асуудлаар мэтгэлцэнэ. Мэдээж үүнд
төмөр замын асуудал ч яригдана.
“Танах шаардлагатай төслүүд нэлээдгүй их байна.
Бүсчилсэн хөгжлийн бодлого гэдэг зүйл гарснаас
хойш жижиг асуудлууд орхигдохоор байна. Миний
хувьд бол их сонирхолтой төсөв байна. Мега төслүүдээ дэмжээд байх юм бол төсөв тэлсээр л байна. Нөгөө талаараа жижиг асуудлууд жишээ нь
сургууль цэцэрлэгийн барилгын асуудлууд шууд
орхигдож байна.
Татварын импортын хөнгөлөлт үзүүлэх гэж байгаа
юм. Үүн дээр Засгийн газар дур мэдэн шийддэг
асуудал гараад ирэх вий гэдэг үүднээс жагсаалт
гаргахаар болсон. Тийм тийм тоног төхөөрөмжийг
хөнгөлнө гэдэг ч юм уу. Уг нь бол ийм жижигхэн
асуудлыг их хурал яримааргүй байгаа юм. Гэхдээ
нөгөө талаас шүүмжилж байгаа хүмүүсийн зөв”
гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *