Аравдугаар сарын 26-ны 13:00-22:00 цагт e-Mongolia системээр үйлчилгээ авах боломжгүй
Төрийн үйлчилгээний цахим систем e-Mongolia-д маргааш буюу аравдугаар сарын 26-ны 13:00- 22:00 цагт сайжруулалт хийхээр болжээ.
Иймд дээр дурдсан хугацаанд үйлчилгээ авах боломжгүй болох тул хэрэглэгчид үйлчилгээ хэвийн болсны дараа хандахыг И Монгол Академи УТУГ-аас зөвлөв.
Тус байгууллага нь төрийн 86 байгууллагын 1,251 үйлчилгээг цахимжуулж, иргэд төрийн
үйлчилгээг цаг хугацаа орон зайнаас үл хамааран цахимаар авах боломжийг бүрдүүлсэн юм.