Нас барсан иргэдийн мэдээлэл, хаягийг буяны компанид “зарж”, хахууль авдаг байсан гэх эмч нарыг баасан гарагт шүүнэ

0

Яаралтай түргэн тусламжийн төв буюу 103-ын эмч нар болон тус төвийн дарга асан С.Ариунболд нар нь нас барсан иргэдийн мэдээлэл, хаягийг буяны компанид “зарж”, оронд нь мөнгөн урамшуулал буюу хахууль авдаг байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байдаг. 

Улмаар прокуророос тус хэрэгт холбогдсон Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлага, эмч нар болон Шуурхай удирдлагын төвийн нийт 14 албан тушаалтанд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм. 

Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг энэ баасан гарагт буюу арвэннэгдүгээр сарын 01-ний өдөр хэлэлцэхээр товлосон байна. 

Хэргийн талаар тодотгоход, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлага, эмч нар болон Шуурхай удирдлагын төвийнхөн гэртээ нас барсан, өвчний онош тодорхой буюу цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагагүй гэж үзсэн үйлчлүүлэгчийнхээ гэрийн хаягийг буяны компанид өгч, шарилыг хувийн компаниудаар зөөлгөхөд хууль бус давуу байдал олгож байсан байдаг. Уг хууль бус үйлдлийнхээ хариуд 100 сая төгрөгийн хахууль авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон байдаг юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *