Авлигын хэрэг: Төрийн мөнгөөр нууц амрагийнхаа байрны зээлийг даржээ

0

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирлаар 2018 онд этгээд төрийн мөнгөөр дотно харилцаатай эмэгтэйгийнхээ байрны зээлийг дарсан, тендерт шалгарсан ААН-ээс авлига авч байсан хэргийг АТГ-ын Авлигын хэрэг нэвтрүүлгээр мэдээллээ.Тодруулбал, АТГ-т иргэнээс дулаан дамжуулах салбарт олон жил ажилласан байрны тэтгэмжийн мөнгийг хэдхэн сар болж байгаа албан тушаалтанд олгосон талаар мэдээлэл иржээ.Мэдээллийн дагуу мөрдөгч шалгаж үзэхэд, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан этгээд удирдах албан тушаалтанд хууль бусаар тэтгэмж олгож, байрны зээлийг нь хаах шийдвэр гаргаж, 49.8 сая төгрөгийг олгосон байна. Уг хоёр этгээд нь хоорондоо дотно харилцаатай байжээ. Захирал нь дотно харилцаатай эмэгтэйг шийдвэр гаргах түвшний албан тушаалд томилоод зогсохгүй, хууль бусаар тэтгэмж олгосон нь илэрсэн байна.Энэхүү мэдээллийн дагуу шалгаж үзэхэд, 2018 онд Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирлаар Б ажиллаж байсан. Тэрээр тухайн оны аравдугаар сард АТГ-т шалгагдаж байгаа тул ажлаа өгч, оронд нь Ч.Саранжавыг томилж байсан аж.Мөн Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн тендерт нэр бүхий хэдхэн компанийг сонгон шалгаруулж, дөрвөн удаа хахууль авч байсан нь баримттай үлджээ. Ингээд шүүхээс холбогдох этгээдүүдээр гарсан хохирлыг нөхөн төлүүлсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *