Хүнд суртлын талаарх судалгааг орон даяар авч эхэллээ

0

Бизнесийн төлөөллийн байгууллага Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн Танхимаас хоёр жил тутам хийдэг хүн суртлын талаарх судалгааг орон даяар авч байна.

Энэ талаар МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатараас тодруулбал, судалгааг нийслэлд авч дуусаад, одоо аймаг, орон нутагт салбар танхимуудаар дамжуулан явагдаж байгааг мэдээллээ.

Энэ жилийн судалгааны онцлог нь төрийн байгууллагуудын өөрчлөлт шинэчлэлттэй холбоотойгоор аль салбарт хүнд суртал их байгааг суурь байдлаар гаргах гэж байна. Тодруулбал, УИХ 126 гишүүнтэй болж, парламентад салбар салбарын төлөөлөл орж ирсэн үед судалгааг хийж байна. Бизнесийн хүнд суртлыг ил тод болгоход мэдээлэл их чухал байгаа гэв.

-Хүнд суртлыг халах дээр ахиц гарч байна уу?

-Ковидоос хойш, сүүлийн хоёр жилд байдал сайжирсан эсэх нь одоо л харагдана. Өнгөрсөн хугацаанд төр, засгаас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулж батлах зэргээр тодорхой арга хэмжээ авч байгаа.

Энд МҮХАҮТ шүгэл үлээх зарчим хэрэгжүүлэх хувийн хэвшлийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах талд манлайж, мэдээллээр ханган, сургалт явуулж, зөвлөгөө өгөн ажиллаж байна. Мөн комплайнс орчны зөвлөл байгуулж, соён гэгээрүүлэх чиглэлээр бизнес эрхлэгчтэй хамтарч байна.

Хүнд суртлыг бууруулах талаар Вьетнам улсад “Project 30” төслийг Ерөнхй сайд нь манлайлан ажиллаж, төрийн үйлчилгээний хүнд сурталтай тууштай тэмцэж байна. 

-Судалгааны ач холбогдол үр дүн юунд оршиж байна вэ?

-Судалгаа нь төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулж, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг дэмжсэн орчин нөхцөлийг бүрүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх юм. Үр дүн нь бизнес эрхлэгч нарт, хувийн хэвшлийхэнд ямар үр өгөөж өгөх юм, энэ нь эргээд том утгаараа Монголын эдийн засагт ямар байдлаар хэрхэн нөлөөлөх зэргээр гарч ирнэ.

Ийм нөлөөллийн судалгааны үр дүнд үндэслэн бизнес эрхлэхэд тулгарч буй төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах тодорхой санал, бодлогын зөвлөмж боловсруулан УИХ, Засгийн газар, холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлж ажиллана.

Зураг дээр: Хүнд суртлын талаарх өмнөх судалгааны дүн

Дотроо бол бид Танхим дээр “Транспэрэнс Интернэшнл Монгол” байгууллага, “Рио Тинто” групптэй хамтран Бизнесийн ёс зүйн төв байгуулан бизнесийн шударга байдал, ёс зүйг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа. Энэ жилээс төвийн үйл ажиллагаа өргөжиж НҮБ-тай хамтарч ажиллахаар болоод байна гэв.

Тэрбээр хүн суртлыг бууруулах талаар Вьетнам улсад “Project 30” төслийг Ерөнхй сайд нь манлайлан ажиллаж, төрийн үйлчилгээний хүнд сурталтай тууштай тэмцэж буй жишээг хэллээ. 

Зураг дээр: Хүнд суртлын талаарх өмнөх судалгааны дүн

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *