“Шинэ хоршоо”-г сурталчлах гэрээ ба МАН, Ерөнхий сайдын хамаарал
Жижиг, дунд үйлдвэрийн газар хэвлэл мэдээллийн 10 байгууллагатай 1.78 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан баримт цахим орчинд ил болоод буй.
Уншигчаас ирсэн хүсэлтийн дагуу уг гэрээнд багтсан хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.
Factcheck:
Шилэн дансанд байршуулсан энэхүү гэрээ нь “Шинэ хоршоо хөдөлгөөний бодлого, шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт болон цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг яаралтай олон нийтэд хүргэх, мэдээлэх зорилготойгоор веб сайтуудаар түгээх, сурталчлах ажлыг гүйцэтгүүлэхээр” гэдэг тодотголтойгоор ЖДҮ-ийн газраас захиалж байгуулжээ.
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн төслийг 2024.04.10-ны Засгийн газрын хуралдаанд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулж, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
Дээрх гэрээнд дурдагдсан 10 байгууллагын эзэмшил, үйл ажиллагааны чиглэл, хамаарлыг бид нягталлаа.
“Нэйшнл сошл медиа” компани нь 500 сая төгрөгийн гэрээ байгуулсан бөгөөд эзэмшлийн хувьд Хархүүгийн Мандахбаярын хувь эзэмшдэг компани байна.
Түүний хөрөнгө оруулсан “Эрхэт Монгол” компанийн хамаарал бүхий “Зиндаа ньюс” 50 сая, “Өглөөний сонин паблишинг” компани 50 сая төгрөгийн гэрээг тус тус хийжээ.
Х.Мандахбаяр нь МАН-ын гишүүн бөгөөд тус намаас энэ оны ИТХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт нэр дэвшин сонгогдоод байгаа.
ЖДҮ-ийн газартай 80 сая төгрөгийн гэрээ байгуулсан “Эх гоёот медиа групп”-ийн хувь эзэмшилд 2019 оныг хүртэл байсан Тогтохбаярын Ганзул нь Засгийн газрынХэрэг эрхлэх газрынажилтан буюу Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байна.
“БДТ контент” компани нь 200 сая төгрөгийн гэрээ байгуулсан ч үйл ажиллагаа нь мэдээлэл түгээх, сурталчлахаас огт өөр чиглэлтэй байна.
“Экофокус” компани 110 сая төгрөгийн гэрээ байгуулжээ. Тус компанийн захирал Дэшигрэнцэнгийн Оюун-Эрдэнэ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй “Оюун Эрдэнэ Хөгжил” байгууллагын хамтран эзэмшигч ажээ.
Эх сурвалж: Factcheck
“Тусгай сурвалжлага” компани 200 сая төгрөгөөр гэрээ байгуулсан бөгөөд эзэмшигч нь Д.Майцэцэг байна.
“Хангайн сонор” компани 92 сая төгрөгийн гэрээ байгуулсан бөгөөд тус компанийн мэдээлэл олдсонгүй.
Эндээс үзвэл 1.7 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан 10 компанийн тал нь МАН болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ямар нэгэн хамааралтай байгаа ба энэ таван компанийн гэрээ байгуулсан дүн 790 сая төгрөг болжээ.
Улсын Бүртгэлийн ерөнхий газар
Эх сурвалж: FactCheck.mn