“Miss Universe” тэмцээний “Шилдэг албан ёсны хөрөг зураг” шалгаруулалтад Монголын гоо бүсгүй З.Номинзул 14-р байранд оржээ

0

“Miss Universe 2024” тэмцээнд Монгол Улсыг төлөөлж, үндэсний ялагч З.Номинзул оролцож байгаа билээ. 

Тэгвэл тус тэмцээний санал хураалт албан ёсоор эхэлсэн. “Voice for Change” номинацид З.Номинзул “Боловсролын тэгш хүртээмж”-ийн асуудлыг хөндсөн бөгөөд ялагч нь “Miss Universe” байгууллагаас санхүүжилт авч, энэ чиглэлд төсөл хэрэгжүүлэх боломжтой болох юм. Уншигч та Энд дарж саналаа өгч дэмжих боломжтой.

Тэгвэл 500 мянган дагагчтай “Sash Factor” гоо сайхны сайтаас “Шилдэг албан ёсны хөрөг зураг” шалгаруулалтад Монгол улсын гоо бүсгүйг 14-р байранд оруулжээ. Сонирхуулахад 73 дахь удаагийн “Miss Universe” тэмцээний хаалтын ёслолын ажиллагаа арваннэгдүгээр сарын 17-нд Мексик улсад болно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *