“Өвөл урт, хүнд болно. Он шилжихэд 480-500 мянган тонн нүүрс нөөцөлсөн байдаг Багануур ХК энэ жил 85 мянган тоннын нөөцтэй байх судалгаа гарсан”

0

“Хэдхэн хоногийн дараа өвлийн тэргүүн сар гарч, 2025 оны гуравдугаар сард хаврын тэргүүн сар гарна. Өвөл урт болно. Нөхцөл байдал хүнд байна” гэж Багануур ХК-ны гүйцэтгэх захирал Д. Түвшинжаргал өчигдөр танилцуулсан мэдээллийнхээ төгсгөлд хэлсэн нь анхаарал татаж
байлаа.
Уг нь өдийд тус компани өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангасан байх ёстой ч одоогоор 88 хувьтай байгаа аж.

Учир нь хөрс хуулалтын ажил хоцорсон, өмнө орчим хүчний хэрэглээний өсөлтөөс шалтгаалан
ухаж гаргасан нүүрсийг нь станцууд шууд авдаг байна.
Тэрбээр өчигдөр Дулаан Гуравдугаар Цахилгаан Станц(ДЦС 3)-ын нөхцөл байдлыг танилцуулах
үйл ажиллагааны үеэр Багануур ХК-д тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгсөн юм. Учир
нь “ДЦС 3”-т нүүрс нийлүүлдэг цор ганц уурхай нь Багануур юм.
Тус уурхай нь

  • дцс 2 -ыг 100 хувь,
  • дцс з -ыг 100 хувь,
  • дцс 4″-ын хэрэглээний тал хувийг нүүрсээр хангаж байна.
    Мөн Дархан, Эрдэнэт хотуудын дулааны станц, Амгалан, Налайх, аймгийн төвүүд. суурин
    газрууд цэргийн анги, хорих анги, Найрамдал зуслан, Чингис хаан нисэх буудлыг нүүрсээр
    хангадаг гэдгийг гүйцэтгэх захирал нь танилцуулсан.

Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал Д. Түвшинжаргал “Тулгамдаж буй хэд хэдэн асуудал бий.
Нэгдүгээрт гүнзгийрэл нэмэгдсэн. Одоогоор 137 метрийн гүнээс нүүрсээ гаргаж байна. Маш их хэмжээний хөрс хуулалт, өрөмдлөг тэсэлгээ, ус шүүрүүлэх ажил хийсний үндсэн дээр нүүрсээ гаргадаг.
Хоёрдугаарт Багануурын уурхай нь хугацаа хэтэрсэн тоног төхөөрөмжтэй. 20 жил ажиллах ёстой экскаватор 39 дэх жилдээ ажиллаж байна. Хөдөлмөрийн аюулгуй байдал, журам, стандартууд хэцүү болсон.

Гуравдугаарт хүний нөөц мөн. 2024 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 100 хүн ажлаасаа гарсан
Үүний хамгийн их буюу 26 нь өөрийн хүсэлтээр гарлаа. Нийт ажилтны 70 хувь нь 45 хүртэлх насны залуус. Энэ дундаа 30 хүрээгүй 330 залуу байна. Ахмад үеийн уурхайчид Монгол Улсынхаа гал голомтыг сахиж байгаа, дулаан, цахилгаантай байлгах гэж байгаа гэдэг бодол
нэгдүгээрт байсан бол өнөөгийн залууст миний хөдөлмөрийн гэрээний заалт юу вэ, цалин хэд
ва гэдэг болсон. Эгнээндээ тохирсон ажлаа л хийнэ гэдэг. Багануурын уурхай үндсэндээ говийн уурхайнууд, алт жоншны уурхайнуудад ажиллах хүч бэлдэж өгдөг газар болчихлоо” гэсэн юм.
“Станцуудаас 10 тэрбум төгрөгийн авлагатай. Нийт өр төлбөр 260 тэрбум төгрөгт хүрсэн”
Түүнчлэн үүссэн алдагдлынхаа талаар ярихдаа “55,700 төгрөгөөр нэг тонн нүүрс олборлоод 43,000 төгрөгөөр зарж байна. Манайх нэг вагон ачихдаа 635,000 төгрөгийн алдагдал хүлээдэг.
Багануурын уурхай хоногт 223 вагон ачих төлөвлөгөөтэй бөгөөд өдөртрт 132 сая төгрөг, сардаа 4
тэрбум орчим төгрөг, хагас жилд 23.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг.
Багануур болон Шивээ Овоогийн уурхай нь эрчим хүчний салбараас хамааралтай. Станцууд
мөнгөө төлж чадахаа больдог, дагаад уурхай хүндэрч байдаг. Өнөөдрийн байдлаар 10 тэрбум
төгрөгийн авлагатай байна. Нийт өр төлбөр 260 тэрбум төгрөгт хүрсэн.
Арваннэгдүгээр сард 510 мянган тонн нүүрс оборлоод шууд станцууддаа өгнө. Ямар ч нөөцгүй. Арванхоёрдугаар сард 512 мянган тонн нүүрс олборлоод мөн л шууд
станцууддаа өгнө. Хамгийн аюултай нь 2025 оны 1-3 дугаар сард байдал маш хүнд болно. Нүүрсээ олборлох хөрс хуулалтаа уурхайнууд хийсэн байх ёстой ч Багануур ХК хийгээгүй байна. Өмнөх жилүүдэд он шилжих үед 480-500 мянган тонн нүүрсний нөөцтэй байдаг байсан бол энэ жил 85 мянган тонн нүүрсний нөөцтэй байх судалгаа
гарсан.
Төр нэг гараараа манай үнийг тогтоодог. Нөгөө гараараа акт тавьчихдаг. Маш олон жил өртгөөсөө доогуур нүүрсээ борлуулж байгаагаас алдагдалтай ажиллаж, татвар хорогдолтой байдаг. Битгий акт тавиач гэж гуйсан ч Татварын Ерөнхий Газар энэ жил 14 тэрбум
төгрөгийн акт тавьсан. 14 тэрбум бол манай ажилтнуудын хагас жилийн цалин ” хэмээсэн юм.
Харин өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар “Ердөө хэдхэн хоногийн дараа өвлийн тэргүүн сар гарна. Хаврын тэргүүн сар 2025 оны гуравдугаар сард гарна. Урт өвөл болно. Энэ өвлийг яаж давах вэ гэдэг хүнд сорилт бий.

Өнөөдрийн байдлаар авахад бэлэн нүүрсний нөөц 480 мянгад хүрсэн байх ёстой ч 230 мянгатай байна . Энэ байдлаараа явахад он шилжих мөчид 85 мянган тонн нөөцтэй болно.
Багануур хоногт 230 вагон ачиж байгаа. Арваннэгдүгээр сараас 240 вагон болно.
Хэрэглээ өсөн нэмэгдсэний дээр техникийн хоцрогдол, байгаль цаг уураас шалтгаалан хөрс хуулалтаа хийж чадахгүй байна. Бид 1.8 сая м.куб хөрс хуулалтын алдагдалтай яваа. Энэ бол 400 мянган тонн нүүрсийг нээчихсэн байх ёстой байсан гэсэн үг” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *