Үндэсний хиймэл дагуулын төсөлд зориулж 225,2 сая еврогийн зээл авна
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар (2024.10.30) ирэх оны төсвийн төслийг хэлэлцэв.
Хуралдааны үеэр Үндэсний хиймэл дагуулын төслийн өртөг, санхүүгийн эх үүсвэрийг талаар тодруулахыг хүссэн гишүүдийн асуултад Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн дарга Л.Гантогтох дараах хариултыг өгсөн байна.
Л.Гантогтох:
-Хиймэл дагуулын санхүүжилт хэлэлцээрийн шатанд байгаа. Хэлэлцээрийн шатанд байгаа дүнгээс үзэхэд нийт өртөг нь 225,2 сая евро. Үүнээс Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээл 82,7 сая еврог 0,883 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай. Энгийн нөхцөлтэй болон арилжааны банкснаас авч байгаа зээлийн дүн нь 106, 2 сая евро. Үүнээс Францын Засгийн газрын төрийн сангийн энгийн нөхцөлтэй зээл 25 сая евро, хувьсах хүүтэй. Арилжааны банкснаас авах зээл нь 81 сая евро, арилжааны нөхцөлтэй.