УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “алт”-аар гулгиж, бүрдүүлсэн дүрдээ бүдрэх вий

0

Баян-Өнжүүлийн банкны эдийн засагчаас Төв аймгийн Засаг дарга, тэндээс УИХ-ын гишүүн болтлоо дэвшсэн хүн бол Ж.Батжаргал юм. Энэ удаагийн сонгуулийн үр дүнд МАН-ынхаа манасан хаяандаа үлдсэн. Тэр уг нь хуралдаанд оролцохдоо байгалийн баялаг, хөдөө аж ахуй гээд л бүх зүйл дээр ам нээж, асуулт асууж, шударга үнэнчийн дүрд орж байдаг нэгэн.

Гэтэл Засаг даргаар ажиллаж байхдаа уул уурхайн компаниудад найр тавьж, навтарга болж явдаг байсан бололтой.

Тухайн үед Ж.Батжаргалыг уул уурхайн эсрэг зогсож чаддаггүй, тушаатай юм шиг байснаараа шүүмжилдэг нь олон л байсан гэдэг. Тэгэхэд “Эко Алтан заамар” компанид асуудал гарч, тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах хүсэлтийг холбогдох яамдаас нь өгсөн ч одоогийн УИХ-ын гишүүн бээр гартаа гав, хөлдөө дөнгө зүүчихсэн мэт байсан нь тус компанийн зөвшөөрлийг нь үзэглэж өгсөн учраас ажил хэрэг болгож чадаагүй гэх яриа болж байжээ.

Нэг насаараа МАН-ыг даган мандсан Ж.Батжаргалд бизнес байгаагүй ч хөрөнгөтэйн тоонд орж, Засаг даргын орлогоороо л хэд хэдэн зуун саяын ХОМ мэдүүлж явж. Одоо ч тэр УИХ-ын гишүүдээс (зөвхөн тэдэн дундаа) “хамгийн ядуу” нь хэмээн цоллуулж яваа.

Ж.Батжаргал гишүүний “ядуувтар”-аар бүрдүүлсэн имиджийн цаана “чинээлэг хуурмаг” байгааг үгүйсгэхгүй. Түүний багийг хуу татаж мэдэх зарим мэдээллийг энд дурдъя л даа. 

Төв аймгийн Заамар сумын Төмстэй багт улсын төсвөөр хайгуул судалгаа хийсэн өнөөдрийн өртгөөр 540 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хоёр тонн алтны нөөцтэй гэх таамагт ордыг залгих гэж байгаа явдалд УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын үүрэг их байгаа талаар мэдээллүүд хөвөрсөн. 2017 оны нэгдүгээр сарын 7-ны иргэдийн тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор Төв аймгийн “Төв эрдэнэс”  орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулах шийдвэр гарсан. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газраар дамжуулж иргэд ашиг хүртэж, сайхан амьдрах боломжтой гэсэн танилцуулга хийж, Төв аймгийн ИТХ-аар оролгүйгээр тэргүүлэгчдийн тогтоолоор тус ОНӨААТҮГ-ыг байгуулж байсан талаар иргэн Т.Мөнхсүлд мэдээлж байв.

Мэдээллээр бол УИХ-ын гишүүн Ж.Батжаргал 2017 онд Төв аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа одоогийн Засаг дарга Д.Мөнхбаатар, одоогийн Зуун мод сумын Засаг дарга Д.Сарангэрэл, тухайн үеийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, одоогийн “Эрдэнэсийн эрэг” компанийн ТУЗ-ийн дарга Г.Сурмаа нартай хамтран “Төв Эрдэнэс” ОНӨААТҮГ-ыг байгуулжээ.  Гэтэл 2017 оны нэгдүгээр сарын 3-нд гэрчилгээ авсан гуравхан хоногийн түүхтэй “Гоулд харбор”  гэх компанитай хамтарч,  “Эрдэнэсийн эрэг” гэх компани байгуулаад 64 хувийг тус компанид өгч, 34 хувийг “Төв Эрдэнэс” эзэмшиж байна.  Гэвч ард иргэдийн эзэмшлийн хувь буюу тухайн орон нутгийн эзэмшиж буй хувь нь Голд Харбор компанийн эзэмшил болохоор зам засагдсан гэх. Ийнхүү “Өвөр наймганы ам” гэх газар байрлах 2 тонн алтны нөөцтэй орд Ж.Батжаргалтай замнал холбогдсон бололтой. 

“Ард түмний” гэж ярих дуртай ч үнэндээ цаана нь уруулаа долоогоод сууж байдгийн жишээ УИХ-ын гишүүн Ж.Батжаргал болов уу?

Үнэнч шударгын дүртэй, хөмсгөө зангидаж хүрлийгээд “монгол, баялаг” гэж өмөлзөөд, буруу харж баялаг тоногчдыг шийтгэдэг хууль, шалгадаг газар ч алга. Бүгд өмнөх шигээ хаа нэг газар очоод албан тушаалын хана түшиж, аяга тагш дахиа тамшаалж суух гэж. 

М.Жаргал

Эх сурвалж: 24tsag.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *