Г.Тэмүүлэн: УИХ-ын 78 гишүүн таван тэрбум төгрөг авах гэж байгаа нь ташаа мэдээлэл

0

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “УИХ-ын 78 гишүүн 5 тэрбум төгрөг авах гэж байгаа нь ташаа мэдээлэл. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр ийм сенсаци гаргаж байгаад харамсаж байна. Төсөвтэй холбоотой бүх зүйл нэмэгдэж байна. Засгийн газрын өр, зээл 40,5 их наяд болох гэж байна. Урсгал зардал 5,3 их наяд төгрөгөөр нэмэгдэж байна. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан 78 гишүүнтэй ажлын хэсэг байгаа. Жил болгон ажлын хэсэг байгуулагддаг. Тухайлбал, төсөв батлах асуудалд УИХ онцгой анхааран ажиллах шаардлагатай. Иймд ажлын хэсэг байгуулж байж л ажиллана шүү дээ.

Өнөөдөр УИХ-аар хоёрдугаар хэлэлцүүлэг эхлэх гэж байна. Миний хувьд байр сууриа илэрхийлнэ. Төсөв, эдийн засаг хоёрыг салгаж ойлгож болохгүй” гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *