Н.Тэгшбаяр: Цацраг идэвхт ашигт малтмал экспортолж эхэлбэл цөмийн энергийг гаргаж авахад Монгол Улс нэг алхам ойртоно

0

Манай улс францтай хамтран ураны төсөл хэрэгжүүлэх гэж буй. Үүнтэй холбогдуулан Цөмийн эергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн УИХ-аар хэлэлцэж байгаа. Энэ үед физикийн шинжлэх ухааны доктор Н.Тэгшбаяраас тодрууллаа. 

Тэрбээр “2013 оны үед тугал үхлээ, хоёр толгойтой төл гарлаа гээд зарим хүмүүс популизм хийсэн. Популизм хийх үндсэн суурийг Мал эмнэлгийн эмч н.Цэрэнчимэд гэж хүн ямар нэгэн шинжилгээ хийхгүйгээр уранаас болсон гээд зарлачихсан. Дараа нь Засгийн газраас 100 гаруй эрдэмтэн, судлаачдын баг ажилласан. Олон улсын болон ШУА-ийн эрдэмтэн судлаачид уранаас болоогүй гэдгийг тогтоосон. Уранаас болж эрсдэл үүссэн гэх ямар ч дүгнэлт өнөөдрийг хүртэл гараагүй. 30 жилийн өмнө Монгол болон Казахстан нэг гараанаас эхэлсэн атал өдгөө Казакстан дэлхийн тэргүүлэгч уран экспортлогч орон болчихсон байна. Гэтэл манай улс 27 жилийн өмнөх шиг ээ хий эргэсээр байна. 

Өнөөдөр дэлхий нийтэд судалгаагаар 2030 он гэхэд 120 мянган тонны эрэлт хэрэгцээ бий болно. Одоогийн хүчин чадлаараа ажиллах юм бол 80 орчим мянган тонныг олборлох боломжтой. Ингэхээр 40 мянган тонны зөрүү гарч байна. Өнөөдөр 1кг ураны үнэ 260 доллар, ирээдүйд 1000 долларт ч хүрэх боломжтой. Ураны төсөл Монгол Улсад стратеги, эдийн засаг, геополитикийн ач холбогдолтой.

Газар дор уусган баяжуулах аргаар дэлхий нийтээрээ олборлож байгаа. 56-аас дээш хувь нь энэ аргаар олборлож буй. Уран цацрагийн хувьд эрсдэлтэй, химийн хоруу чанартай учраас цэвэр байсан усыг бохирдуулаад байгаа юм биш. Газрын дор урантай, олборлох боломжтой, эдийн засгийн ач холбогдолтой бол бохир усыг нь л хэрэглэнэ л гэсэн үг. Тэгээд нөхөн сэргээнэ. Физик талаасаа ч асуудалгүй. Газар дор олборлох аргаар явуулна. Энэ бол 14 мега төслийн нэг нь. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт цацраг идэвхт ашигт малтмалыг олборлоно, цөмийн энергийг ашиглах судалгааг хийнэ гэсэн хоёр заалт бий. Цацраг идэвхт ашигт малтмалыг экспортлоод эхлэх юм бол цөмийн энергийг гаргаж авахад нэг алхам ойртох учиртай. Ингэж Монгол Улс алхам алхамаар хөгжиж, дэвжиж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ. Франц бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын 5 орны нэг. Ер нь гурав дахь хөршийн итгэлийг сэргээхэд чухал нөлөөтэй төсөл болно гэсэн итгэл найдвар бий. 

Хоёр толгойтой мал төрсөн бол дөрвөн эрхтэнтэй хүн төрөх ёстой (инээв). Одоогоор тийм зүйл гараагүй байна” гэлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *