“Оюу толгой”-оос 2037 онд ногдол ашгаа авч эхэлнэ
“Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг Засгийн газар, үлдсэн 66 хувийг Лондонд төвтэй, Рио Тинто групп эзэмшдэг.
Оюу толгой төслийн бүтээн байгуулалтын шатанд их хэмжээний хөрөнгө оруулалтыг Рио Тинто группд гаргасан. Харин Засгийн газар хөрөнгө оруулаагүй тул 2037 оноос ногдол ашгаа авч эхэлнэ.
“Оюу толгой” 2028-2036 оны хооронд нэг жилд олборлох зэсийн хэмжээг дунджаар 500,000 тоннд хүргэнэ. Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн барилга төлөвлөгөөний дагуу үргэлжилж, ирэх оны хоёрдугаар улирал хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулж дуусгах юм.
Нийт ажилтны 97.3 хувийг монголчууд, 23.5 хувийг эмэгтэй ажилтнууд тус тус эзэлдэг.