Монгол Улс 2027 оноос эхлэн бүх төрлийн чихэрлэг ус, ундаанд онцгой албан татвар ногдуулна

0
  • Монгол улсад нэг жилд 210 сая литр сахартай ундаа худалдаалагддаг.
  • Сахартай ундааг худалдан авахад 522 тэрбум төгрөг зарцуулагддаг байна.

Монгол улсын 10-64 насны хүн амын 70 хувь нь чихэрлэг ундаа, 69 хувь нь хийжүүлсэн ундаа хэрэглэдэг.

Шинэчлэн баталсан онцгой албан татварын тухай хуулиар бүх төрлийн чихэрлэг, ус ундаанд онцгой албан татвар ногдуулах заалтыг нэмэх бөгөөд 2027 оноос мөрдөж эхлэх юм байна.

Монгол улсын 10-64 насны хүн амын 70 хувь нь чихэрлэг ундаа, 69 хувь нь хийжүүлсэн ундаа, 45 хувь нь цай, кофендоо сахар нэмэлтээр хэрэглэдэг болохыг АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн сургуулийн судлаачид тогтоожээ. Мөн тус судалгаагаар Монгол улсад нэг жилд 210 сая литр сахартай ундаа худалдаалагдаж, сахартай ундааг худалдан авахад 522 тэрбум төгрөг зарцуулагдсан бөгөөд нэг хүнд хоногт 367 мл, сард 11.1 литр чихэрлэг ундаа ногдож байгааг тайландаа тусгасан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *