Ройтерс: Трафигура Монгол дахь түншүүдээсээ болж 1.1 тэрбум долларын алдагдал хүлээнэ

0

Трафигура групп 1.1 тэрбум ам.доллар буюу 1.46 тэрбум сингапур долларын хохирол хүлээх нөхцөл байдал үүсээд байна гэж мэдээлжээ. Тодруулбал, тус компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын зарим ажилчин нь худал мэдээлэл, баримт бичиг ашигласан луйврын хэрэгт холбогдсон байна. Түүнчлэн таван жилийн хугацаанд хугацаа хэтэрсэн өрийг зориудаар нуун дарагдуулсан болохыг илрүүлсэн гэж Трафигура аравдугаар сарын 29-нд мэдэгджээ.”Трафигура” компанийн Монгол дахь зарим ажилчин төлсөн мөнгөнийхөө хэмжээг өсгөж харагдуулахын тулд бичиг баримт, мэдээллээ өөрчилж, таван жилийн турш хугацаа хэтэрсэн өрийг зориудаар нуун дарагдуулсан болохыг 2023 онд олж мэдсэн аж.Монгол дахь алдагдал нь зах зээлийн тогтворгүй байдлаас болж буураад байсан орлогод илүү их дарамт үзүүлнэ гэдгийг ажиглагчид онцолжээ. Өмнө нь эхний хагас жилийн ашгаа 1.47 тэрбум ам.доллар гэж зарлаж байсан тус компани арванхоёрдугаар сард үр дүнгээ танилцуулахдаа жилийн ашиг нь ойролцоогоор 2 тэрбум ам. доллар буюу түүнээс дээш байх магадлалтай гэдгийг ажиглагчид онцолж байсан юм.“Трафигурагийн Монголын нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх бизнест ноцтой зөрчил гаргасан нь олон улсын аудит, шалгалтаар илэрсэн” гэж Трафигура мэдэгдэлдээ дурджээ. Трафигура нь олон жилийн турш Монголын хамгийн том шатахуун нийлүүлэгчдийн нэг байсаар ирсэн.Орон нутгийн зохицуулалтын дагуу худалдаачин болон бусад олон улсын фирмүүд шатахуунаа зөвхөн хил хүртэл нийлүүлдэг бөгөөд дотоодын борлуулагчдад найддаг. Трафигура ажилчдынхаа залилан мэхэлсэн үйлдлээс болж хэт өндөр мөнгө төлж байсныг олж мэдсэн бөгөөд төлбөр төлөгдөөгүй байсныг мэдээгүй гэж тус компани мэдэгдэв.Эх сурвалж: Reuters

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *