ХХБ Францын төрийн өмчит хөрөнгө оруулалтын банктай (BPIFrance) стратегийн хамтын ажиллагаа эхлүүллээ

0

Монгол Улс болон Бүгд Найрамдах Франц улсуудын хооронд худалдаа, санхүү, эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Монгол-Францын бизнес уулзалт”-д Худалдаа Хөгжлийн Банк /ХХБ/ оролцлоо.

Энэ үеэр ХХБ болон Францын төрийн өмчит хөрөнгө оруулалтын банк болох BPIFrance “Стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Стратегийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд талууд хоёр улсын бизнес, эдийн засаг, худалдааг дэмжих зэрэг олон талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр харилцан тохиролцов.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулсан тус форумд Франц Улсын 28 гаруй аж ахуй нэгж, байгууллагууд оролцож, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлж, нэтворкинг хийв.

ХХБ нь зам тээвэр, гадаад худалдаа, барилга угсралт, харилцаа холбоо, уул уурхай, аж үйлдвэр зэрэг төрөл бүрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг харилцагчдадаа таатай нөхцөл бүхий богино болон урт хугацаат санхүүжилт олгох замаар харилцагчдынхаа бизнесийн үйл ажиллагаа болон Монгол Улсын гадаад худалдааны эргэлтийг дэмжин ажилласаар байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *