МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлыг энэ сарын 28-нд товлолоо
МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Уран Ган-UG Palace Event Hall”-д зохион байгуулахаар товлолоо.
МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг нөхөн сонгоно. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч нь танхимын Удирдах зөвлөлийн дарга байх бөгөөд Үндэсний танхимыг гадаад, дотоодод төлөөлөх, Удирдах зөвлөлөөс олгосон болон Дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд танхимын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, танхимын олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, УИХ, Засгийн газар, төрийн болоод төрийн бус байгууллагуудтай гишүүд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар хамтарч ажиллах үндсэн чиг үүрэгтэй.
МҮХАҮТ-ын дүрмийн 4.2.1-т зааснаар танхимын гишүүн нь харьяалагдах танхимын удирдах байгууллагыг сонгох ба түүнд сонгогдох, 4.2.2-т зааснаар Үндэсний танхимын Их хуралд оролцож хурлаар хэлэлцэж байгаа асуудлаар санал бодлоо илэрхийлэх эрх, үүрэгтэй.
Их хуралд МАНДАТ-ын эрхтэй оролцох гишүүдэд тавигдах шаардлага:
- МҮХАҮТ-ын гишүүн нь 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс өмнө МҮХАҮТ-д гишүүнээр элссэн /МҮХАҮТ-ын Удирдах Зөвлөлийн №16 тоот тогтоолын дагуу/ бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар гишүүнчлэлийн хураамжийг бүрэн төлсөн байх /МҮХАҮТ-ын дүрмийн 4.2.7-д зааснаар Гишүүний татварыг тогтоосон журмын дагуу хугацаанд нь төлөх/
- МҮХАҮТ-ын дүрмийн 6.4-т зааснаар Үндэсний танхимын гишүүд Их хуралд өөрөө буюу эрх бүхий албан тушаалтнаар дамжуулж оролцоно. Хэрэв тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулж болно. /Итгэмжлэлээр оролцох албан тушаалтан нь байгуулагын албан тоотын хамт НДШ-ийн лавлагааг E-Mongolia системээс татаж хавсаргана, Итгэмжлэлгүй тохиолдолд хуралд оролцох, санал өгөх эрхгүй/
- Хуралд оролцох эрхээ баталгаажуулсан гишүүд 2024 оны 11-р сарын 20-27-ны өдрүүдэд МҮХАҮТ-ын Гишүүнчлэлийн газар 305 тоотоос МАНДАТ авна.
МҮХАҮТ-ын гишүүд та бүхнийг их хуралдаа идэвхтэй оролцохыг урьж байна. Нэмэлт мэдээллийг дараах хаягаар холбогдон авна уу.
Бүртгэл, гишүүнчлэлтэй холбоо мэдээлэл:
Утас: 77277070 /2/, 99046587, 99024934
Цахим шуудан: membership@mongolchamber.mn
Цахим хуудас: www.mongolchamber.mn
МҮХАҮТ-ын байр, 305 тоот