“Алтайголд” ХХК-ийн уурхайн карьер руу хүн унаж нас барав

0

Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг, Орхон голын эхэнд алт олборлох үйл ажиллагаа явуулдаг “Алтайголд” ХХК-ийн уурхайд хүний амь хохирсон хэрэг аравдугаар сарын 30-нд гарлаа.

Орхоны эх дээр хэд хэдэн компани алт олборлож, голыг бохирдуулж, улаанаар нь эргэлдүүлдэг. Тус голын эхний Шийртийн аманд байрладаг уурхайн карьерын ирмэг дээрээс Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат 51 настай иргэн осолдсон аж. 16-17 орчим метр гүнтэй уг карьерын орчимд хамгаалалтын хашлага байсан эсэх, тухайн иргэн юуны учир уурхайн олборлолтын бүсэд очсоныг тодруулахаар Архангай аймгийн Цагдаагийн газрынхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Ц.Мягмардорж гэж хүний үүсгэн байгуулсан “Алтайголд” ХХК нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг, “Ар чулуут-1” талбайд MV-00012470 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл 2007 онд авч, 30 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулах болсон юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *