Автомашинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд автомашинд хүн хавчуулагдсан тухай дуудлага аравдугаар сарын 31-ий 21.48 цагт онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход, “Sinotruck ZZ3257” загварын автомашин, “Howo ZZ3257N3847C1” загварын автомашины араас мөргөж иргэн Т-ын хөл хэсэг хавчуулагдсан байсныг ажиллан, эсэн мэнд гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.