А. Отгонбаатар өндөг шидсэн хэргээр дахин цагдаад дуудагджээ
“Үнэн ба зөв намын” дарга асан А. Отгонбаатар эрчим
хүчний үнэ нэмсэн асуудлыг эсэргүүцэж, жагсаал
зохион байгуулжээ.
Тэрбээр ордны баруун хаалган дээр Эрчим хүчний
сайд Б. Чойжилсүрэн болон Шадар сайд Т.Доржханд
нарын зургийг тавин өндөг шидэж эсэргүүцлээ
илэрхийлсэн байна. Үүний дараагаар Сүхбаатар
дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс түүнд
мэдэгдэх хуудас ирүүлсэн байна.
Харин А.Отгонбаатар: “Өндөг шидлээ гээд л
цагдаагаас шоронд хийх гээд л үзээд байна. Хууль
зүйн сайд нутгийн УИХ -ын гишүүн О.Алтангэрэл ээ
болио” хэмээн бичжээ.