Г.Дамдинням: Би Фукок руу өөрийн зардлаар очиж байсан. Тэнд судлаад байх төрийн байгууллага харагдаагүй, дүүрэн зочид буудал, амралтын газар л байсан

0

Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр төсвийн мөнгөөр нэр бүхий эмэгтэйчүүдийн хамт Фукок руу туршлага судлахаар явсан мэдээлэл цацагдаж, олны шүүмжлэлийг дагуулаад байсан.

Тэгвэл өнөөдөр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчийн асуултад “Төрийн байгууллага ажилчдаа байнгын сургах, хөгжүүлэх нь зөв. Мэдлэггүй, чадваргүй, сул дорой албан хаагч иргэдийг чирэгдүүлдэг” гэх хариултыг өгөв. Харин энэ асуудалд УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Би өөрийн зардлаар Фукок аралд очиж байсан. Нэгдүгээрт, манай Ардчилсан Монгол Улсын АН-ын сайд ахалдаг хяналтын чиг үүрэгтэй яамныхан нэг намын системтэй социалист үзэл баримтлалтай улсаас юу сурах гэж явсан байх уу. Иргэдээ хэрхэн хянах уу. Хоёрдугаарт, туршлага судлаад байх төрийн байгууллага, нэгж харагдаагүй. Дүүрэн зочид буудал, амралтын газрууд л байсан санагдаад байгаа” гэж бичжээ.

Би өөрийн зардлаар Фукок аралд очиж байсан.

1. Манай Ардчилсан Монгол улсын АН-н сайд ахалдаг хяналтын чиг үүрэгтэй яамныхан 1 намын системтэй Социалист үзэл баримтлалтай улсаас юу сурах гэж явсан байх уу?
Иргэдээ хэрхэн хянах??? 🤷‍♂️🤷‍♂️🤷‍♂️

2. Туршлага судлаад байх төрийн… https://t.co/lY8CHl3RPv

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *