П.Анужин: Жагсаалт болон ард түмний сонголтоор орж ирсэн эмэгтэй гишүүд цогтой тэмцээсэй
“Эмэгтэй парламентчдын чуулган-2024” Чингис хааны музейд үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн асан П.Анужин:
-Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх улс төрийн намуудын хуулийг батлах үеэр эмэгтэйчүүдийн оролцоог 40 хувьд хүргэх тухай асуудлыг хэлэлцэх батлуулах тун амаргүй байсан. Төр түшилцэх эмэгтэйчүүд байтугай тогоогоо барих эмэгтэйчүүд энэ улсад алга гэдэг эрчүүдийн эсэргүүцэлтэй чуулганы танхимд тулж байлаа.
Үүний үр дүнд УИХ-д сууж буй гишүүдийн 25 хувь нь эмэгтэйчүүд болсон байна. Энэ удаад жагсаалтаар болон ард түмнийхээ сонголтоор орж ирсэн эмэгтэй гишүүд маань цогтой тэмцээсэй гэж хүсэж байна.