“Ажлынхантай караокед суулгасангүй“ гэх шалтгаанаар нөхөр рүүгээ заазуур шидэж, ахыгаа хөнөөсөн эмэгтэйд 5.6 жилийн ял оноожээ
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд 28 настай эмэгтэй архи уусан үедээ “Ажлынхантай караокед суулгасангүй” гэх шалтгаанаар нөхөртэйгээ маргалдаж улмаар түүн рүү заазуур шидэж баруун ташааг нь гэмтээсэн хэрэг гарсан. Түүнчлэн дээрх маргааныг зогсоох гэж байсан төрсөн ахынхаа цээжин тус газар хутгалж, ах нь сэхээнд эмчилгээ хийлгэж байгаад нас баржээ. Шүүхээс дээрх эмэгтэйд 5.6 жилийн хорих ял оноосон байна.