Улаанбуудайн дуудлага худалдаа болно
Тариалангийн бүс болох Дархан-Уул аймагт 2024 оны 11 дүгээр сард улаанбуудайн дуудлага худалдаа
зохион байгуулагдах гэж байна.
Улаанбуудайн дуудлага худалдааг зохион байгуулснаар тариаланчид улаанбуудайгаа зах зээлийн
бодит үнэ ханшаар борлуулах, худалдан авагч нарт нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг
бүрдүүлнэ гэж Хөдөө Аж Ахуйн Бирж ТӨХХК-иас мэдээллээ.