Ж.Баярмаа: Зөвхөн Бараа үйлчилгээний зардал 960 тэрбум төгрөг болж нэмэгдсэн

0

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин нар 2025 оны төсвийн зардлыг бууруулах талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүллээ.

Энэ талаар Ж.Баярмаа гишүүн, Ганц хоёр жишээ дурдахад л ирэх оны төсөвт томилолт, зочны зардал гэхэд 111 тэрбум төгрөг байна. Энэ нь өмнөх оныхоос дөрөв дахин нэмэгдсэн дүн.

Тавилга, эд хогшил, урсгал засвар гээд бараг 268 тэрбум төгрөг байна. Мөн л өнгөрсөн оныхоос 2.2 дахин нэмэгдсэн. Бараа үйлчилгээний зардал 450-960 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Гэтэл 2023 оны төсвийн гүйцэтгэл дээр аудитаас 74 тэрбум төгрөгийн илүүдэл бараа материал авсан гэсэн дүгнэлт гаргасан.

Бид мэдэж байгаа. Сургууль цэцэрлэгийн хүртээмж бага. Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд л гэхэд үйлчилгээ үзүүлэх бээлий, багаж хэрэгсэл байхгүй гэсэн ноцтой асуудлыг ажилтан нь ярьсан.

Төсөвт хориг тавих эрх Ерөнхийлөгчид байдаг. Гэхдээ бид Ерөнхийлөгч гэхээсээ илүүтэй Засгийн газрыг өөрийг нь үргүй зардлуудаа сайн нягталж үзээд, хасах шаардлагыг тавьж байгаа юм гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *