Олон жил орхигдсон эвдэрхий автобусыг зөөн шилжүүлж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн зам дагуух нийтийн эзэмшлийн
талбайд том оврын эвдэрсэн автобус байршуулжээ. Олон жил хаягдсан уг автобусыг зөөн шилжүүлж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлсөн байна.
Цаашид нийтийн эзэмшлийн талбайд иргэдийн аюулгүй байдал, хотын өнгө үзэмжид сөргөөр
нөлөөлсөн ямар нэг зөвшөөрөлгүй машин техник, объектыг шат дараалан нүүлгэн шилжүүлэхээр болжээ.
Маргааш “Бөмбөгөр” худалдааны төв орчмын нийтийн эзэмшлийн талбайд байгаа объектыг
зөөж, нүүлгэнэ гэж нздтг-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.